Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээнд амжилттай оролцож дэлхийн аварга болсон дүнгээр Монгол Улсын “IHC” баг болон дэд аварга“Stalwarts Esports” баг, дөрөвдүгээрт байрт шалгарсан “4 Merical Vibes” багуудыг хүлээн авч, талархал илэрхийллээ.
Тэрбээр энэ үеэр “Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе. Монгол Улс Цахим хөгжил, Харилцаа холбооны яамыг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн 2022 оны тайлангаар цахим эдийн засагт үзүүлж байгаа цахим спортын хувь нэмэр нийт борлуулалтын орлого нийт 3.8 тэрбум долларт хүрсэн гэх тайлан гарсан. Энэ бол нэг жилийн хугацаанд 8.6 хувь өссөн дүн юм. Энэ мэтчилэн цахим спорт эдийн засагт маш том нөлөө үзүүлж, жин дарж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд зохион байгуулж байгаа цахим спортын тэмцээнд манай залуус амжилт үзүүлсээр ирсэн. Энэ онд анх удаа манай улсаас дэлхий аварга төрөн гарсанд бид бахархаж байна. Нэгэнт Монгол Улс цахимжилтийг дэмжиж, дижитал яамыг байгуулж ажиллуулж байгаагийн хувьд, миний хувьд дижитал салбарын анхны сайдын хувиар Монгол Улс цахимжилтынхаа хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа энэ цаг үед манай залуус дэлхий дахинд нэр алдраа дуурьсгасан явдлыг ихэд бахархан хүлээн авч байна.
Тиймээс ЦХХХ-ы сайдын тушаалаар “Цахим элч” тодруулах журам баталсан байдаг. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газар болон ЦХХХ-ы сайдын тушаалаар тушаалаар дэлхий аваргаа тодорсон IHC Esport багийн хамт олныг “Монгол Улсын цахим элч”-ээр тодруулж байна. Тэгэхээр ирэх онд олон улсад зохион байгуулагдах тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно.
Мөн өнөөдөр дэлхийн аваргад амжилттай оролцсон гурван багийн тамирчдад мэдээлэл харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэг олгож, жуух бичгээр шагнахаар гадна бэлтгэл хийхэд тулгардаг интернэтийн хурдны асуудлыг шийдвэрлэж төрийн мэдэлд байдаг интернэтийн шууд урсгалаас шилэн кабель татаж та бүхний бэлтгэл хийж байгаа байруудыг өндөр хурдны интернэтээр нэг жилийн хугацаанд хангах шийдвэрийг сайдын тушаалаар гаргаж, сүлжээ компаниуд дэмжинэ ажиллахаар шийдвэрлэлээ” гэв.