Францад сурдаг монгол охин багшаа хөнөөхийг ЗАВДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 44 секунд

Францад сурдаг монгол охин багшаа хөнөөхийг ЗАВДЖЭЭ

Францын Ренн хотын Hautes Ourmes дунд сургуульд энэ сарын 13-ны өдөр монгол охин багш руугаа гал тогооны хутга барин дайрсан хэрэг гарчээ.

Англи хэлний хичээлийн үеэр 12 настай сурагч охин багшид халдсан байна. Тэрбээр "Багшийгаа хөнөөх бодолтой байсан" хэмээн мэдүүлэгтээ дурдсан байна.

Халдлагын үеэр багш нь зугтааж, амьд гарсан бол "Бэртэж гэмтсэн хүн байхгүй, охины сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулж байгаа" гэж цагдаагийн газраас мэдээлэв.

Охины гэр бүл тус хотод 2012 онд ирж суурьшжээ. Албан ёсны визтэй амьдардаг тухайн гэр бүл дөрвөн хүүхэдтэй бөгөөд сэжигтэн айлын ууган охин аж. Тэрбээр багшийгаа хөнөөх тухай ангийнхандаа ярьж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэх мэдээллийг хэвлэлүүд өглөө.

Хэдийгээр гэмтсэн хүн байхгүй ч охиныг хүний амь нас хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр саатуулан, баривчилжээ. Уг хэргийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр 17 см урттай гал тогооны хутгыг эд мөрийн баримт болгон хураан авсан тухайгаа цагдаа нар мэдээлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн сурагч энэ сарын 8-ны өдөр сэжигтэн этгээд болон англи хэлний багшийн хооронд үл ойлголцол үүссэн тухай мэдээлжээ. Багш тухайн сурагчийн гар утсыг хураан авснаас үүдэн тэд маргалдсан тухай гэрч мэдүүлэгтээ дурдсан байна.

Цэцэрлэг, сургуулиудад шинэ жил тэмдэглэхгүй байхыг зөвлөжээ
Цэцэрлэг, сургуулиудад шинэ жил тэмдэглэхгүй байхыг зөвлөжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ