ГЭРЧ : Тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гарах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд

ГЭРЧ : Тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гарах боломжгүй

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд нүүрс хулгайд алдагдсан асуудлаарх шинжээчийн дүгнэлтийг сайн дүгнэлт болсон байна хэмээн сайшаалаа. Тэрбээр “Хятад, АНУ-ын сайтын мэдээллийг Монголын гаалийн мэдээтэй харьцуулахад 5 сая тоннын зөрүү гарч байгаа. Ийнхүү 5 сая тонн нүүрс хулгайд алдагдсан гэх шинжээчийн дүгнэлт сайн байна. Миний хувьд тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын хилээр 2600-4236 удаа бүртгэлгүй гарсан гэж сая шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан компанийн хүмүүсээс хариулт хүсэж байна” гэлээ.

Тээврийн хэрэгслийн компаниуд болон жолооч нартай холбоотой тоонуудын асуудлаар өнөөдөр сонсголд ирсэн гэрч нараас “Жиасмон ложистик” компанийн жолооч н.Эрхэмбаяр хариулт өгөв. 9149 ӨМЭ дугаартай автомашины жолооч болох түүнийг хилээр нийт 133 удаа бүрдүүлэлтгүйгээр гарч, 18.3 мянган тонн нүүрс тээвэрлэсэн гэсэн дүгнэлтийг шинжээч танилцуулсан юм. Тэгвэл жолооч н.Эрхэмбаяр “Би “Жиасмон ложистик” компанид ороод нэг жил 5 сар болж байна. Бид нүүрс тээвэрлэлт хийхдээ админ, тээврийн ахлах нарынхаа зааврын дагуу хөдөлдөг. Гаалийн бүрдүүлэлт болсон гэхээр хөдөлдөг. Яв гэвэл явдаг, зогс гэвэл зогсдог ажил хийдэг учраас гаалийн бүрдүүлэлтийн асуудлыг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Түүнээс шинжээчийн дүгнэлт мэдээлэлтэй санал нийлж байгаа эсэхийг асуухад дахин “Гаалийн бүрдүүлэлтийн талаар надад мэдээлэл алга. Би нүүрсээ буулгаж, яв гэвэл явах, зогс гэвэл зогсох ажлыг хийдэг жолооч хүн” гэв.

Түүнчлэн дээрх компанийн н.Мөнхжаргал гэдэг жолооч 139 удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гарсан гэх асуудлыг шинжээч танилцуулсан ч тэрбээр сонсголд ирээгүй байв.

Сонсголд ирсэн “Жиасмон ложистик” компанийн хувьцаа эзэмшигчдээс Жао Ян хариулт өгсөн юм. Тэрбээр “Шинжээчийн дүгнэлтэд 2600 машин бүртгэлгүйгээр хилээр гарсан байна гэсэн мэдээллийг тусгасан байна. БНХАУ-ын гааль дээр бүртгэлгүй гарах нь ямар ч үндэслэлгүй юм. Гарсан машинууд Хятадын гаал дээр бүртгэлтэй байгаа. Нэмж хэлэхэд С зөвшөөрлийн тоо хязгаартай байдаг” гэлээ.

Түүнчлэн гаалийн бүрдүүлэлтгүйгээр тээврийн хэрэгсэл нь 4236 удаа хилээр гарч, хамгийн олон тонн нүүрс гаргасан гэх “Эко глобал ложистик” компанийн гүйцэтгэх захирал Т.Халиунаа “Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Би энэ бүрдүүлэлтгүй гарсан тоог анх удаа харж байна. Тийм болохоор тодорхой танилцаад эргээд хариу өгье. Гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гарах боломжгүй. Бид рейс тутмыг бүртгэж явдаг” гэсэн хариултыг өглөө.

Нийслэлийн АН-аас Х.Нямбаатарыг огцруулах талаар мэдэгдэл хийлээ
Нийслэлийн АН-аас Х.Нямбаатарыг огцруулах талаар мэдэгдэл хийлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ