Сүнээ: Та нарт 5 жил дараалж гүтгүүллээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Сүнээ: Та нарт 5 жил дараалж гүтгүүллээ!

Нүүрсний сонсголын үеэр Таван Толгой Түлш компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Эдгээр хүмүүсийн нэрс дунд Б.Сүндэръяа хэмээх нэр байсан нь Сүнээг хэмээн андуурсан тохиолдол гарсан билээ.

Энэхүү явдалд бухимдаж буйгаа илэрхийлсэн Сүнээ "Хулгайчууд одоо битгий хөөрөөд байгаарай! Нүүрснээс 8 сая төгрөг авсан гэснээ миний зургийг тавьж нтр. Өөрсөд шигээ хулгайч гэж боддог юм уу. Хүн гүтгэх гэж байгаа бол ядаж 8 тэрбум ₮ гээд тавьчхаач!

Энэ муу Ардчилсан намын пэйж 2019 оноос хойш намайг элдвээр бичээд салахгүй юм аа. АН Эрдэнэбатын охин шэйрлэж нтр. Мөрөөрөө хөх бөгсөө гаргадаг зураг оруулдаг шигээ оруулаад яваач, аавдаа тусалж байгаа царай нь юм байхдаа хөөрхий.

Монгол Улсад би ганцаараа Б. Сүндэръяа юм уу! Та нарт 5 жил дараалж гүтгүүллээ өмнөх шигээ уйлаад сууна гэж бодсон уу! үгүй шүү адилхан алалцаал явна! Сонгууль дөхөхөөр энэ нэг хар овоохой гэдэг шиг энэнд энийг тохчихъё гэж бодсон уу, битгий андуур.

Шалгуулаад гараад ирье өөрсдөө ирж батлаарай! Яг шалгуулахаар элдэв шалтаг хэлээд ирдэггүй шүү муу хулгайчууд!" хэмээжээ.

Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно
Д.Амарбаясгалан: ЭТТ-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг өгдөг болно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ