Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх Их ам хэмээх газарт Туул голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага 12-р сарын 21-ний 03:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд Туул голын мөсөнд суусан байсныг татаж гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.