Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт энэ сарын 19-ны /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Галын улмаас 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 39, 40 насны хоёр эмэгтэй хэргийн газарт амь хохирсон бол угаарын хийн улмаас 27, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах явцдаа амь насаа алдсан.
Тэгвэл гал гарсантай холбоотойгоор тухайн 10 давхар байрны айлуудад утаа тортог ихээр орж, амьдрах нөхцөл байдал нь хүнд байгаа аж. Тиймээс тухайн байрны оршин суугчид нь "Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан. Энэ хохирлыг барагдуулж өгнө үү" хэмээн хуулийн байгууллагад хандсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.