БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 1951 оноос хойших хамгийн хүйтэн өдрүүд болжээ. Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус хотын агаарын температур хасах хэмд 300 гаруй цаг үргэлжилсэн гэв.
Тодруулбал цельсийн -10-15 хэмийн хүйтэнд есөн өдөр дараалан хүрсэн аж. Энэ өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ оргилдоо хүрч, зарим цахилгаан станцад саатал үүссэн байна.
Бээжин хотын томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болох “WanFang” цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас дулаан тасалдсан зарим бүс нутгийг яаралтай дулаанаар хангах шаардлагатай болсон талаар төв хэвлэлүүд мэдээлэв.
Хотын захиргаанаас эмнэлэг, ахмадын төв зэрэг газраас бусад үйлчилгээний байгууллагын дулаан хангамжийг түр хугацаанд хязгаарлахаар болсон байна.