Олон нийтийн сүлжээнд хятадаас энэ сарын 29-нд ирэх саарал автобуснууд хэдийнэ үйлчилгээнд явж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Энэ тухай холбогдох албанаас "Шинээр ирж байгаа автобусны зураг зөрж байна гэх шүүмжлэл гарч байна. Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай замд явах юм билээ. Улаанбаатарт ирсний дараа хуулгыг авна. Автобуснууд эхний зураг дээрх шиг өнгө үзэмжтэй ирнэ. Өвөлд дулаан, зун сэрүүн байх техникийн шаардлага тавьсан" хэмээх тайлбар өгчээ.