Оскарын шагналт "Parasite" киноны од И Сун Гюүн өнөөдөр өглөөний 10:30 цагийн орчимд машинаасаа ухаангүй байдалтай олджээ. Түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан байна. Тэрээр ийнхүү 48 насандаа таалал төгслөө.
Талийгаачийн машины зорчигчийн суудлаас шахмал түлш олдсон байна. Цагдаа нар жүжигчин И Сун Гюүн амиа хорлох тухай гэрээслэл бичээд гэрээсээ гарсан тухай мэдээлэл авсан тухайгаа мөн дурджээ.
Жүжигчин И Сун Гюүн хар тамхи хэрэглэсэн хэргээр байцаагдаж байсан. Тэрээр хүнд хууртагдан хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн бөгөөд шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан билээ.