Ногоон автобусны хэргээр Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ногоон автобусны хэргээр Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэнийг тогтоосон. Нийт хохирлыг 134,5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдсэн.

Тэгвэл ногоон автобусны худалдан авалтыг шүүмжилж байсан “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжилж эхэлжээ.

ЦЕГ-аас гаргасан мэдээллээр, түүнийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт эрэн сурвалжилж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард ногоон автобусны тендэр хууль бус байсан, Вьетнамд үйлдвэрлэсэн, сэлбэг нь хуучин байсан талаарх уулзалтын бичлэг задарч, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тухайн бичлэгт "Эрдэмтранс" ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэг, Автобусуудыг оруулж ирж буй улс төрчид, голлож байгаа Ж.Сүхбаатар сайд, оруулж ирсэн компани бүгдээрээ асуудалд орж нэгнийх нь карьер унаж, нөгөө нь асуудалд орно гэдгийг анхааруулж байсан юм.

Түүнийг одоо Улаанбаатар эсвэл орон нутагт орогнож байгаа гэж сэжиглэж байгаа бөгөөд баттай сураг гаргасан хүний мэдээлдийг нууцална гэжээ.

Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсджээ
Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ