Гурван хүний биеийн байдал маш хүнд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Гурван хүний биеийн байдал маш хүнд байна

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 01.24-ний өдрийн 01:07 цагт иржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.

Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг тодруулахад "Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй.

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй.

Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба 19-50 гаруй насны хүмүүс. Бага насны хүүхэд байхгүй.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хангалттай байгаа. Галын дуудлага ирсэн мэдээллийн дагуу шөнө эмч нар дуудагдаж ирж яаралтай тусламж үзүүлж байна. Түлэгдэлтийн зэрэг, биеийн байдлаас хамаарч хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх нь тодорхой болно.

Галд өртөж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст одоогоор биеийн байдлын ерөнхий үзүүлэлтийг танилцуулсан. Шаардлагатай мэс засал, боолт хийж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэх тайлбар мэдээлэл өгчээ.

ОБЕГ | 40 иргэнийг ойролцоо байрлах зочид буудал руу нүүлгэн шилжүүллээ
ОБЕГ | 40 иргэнийг ойролцоо байрлах зочид буудал руу нүүлгэн шилжүүллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ