БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт өнгөрөгч шөнө (2024.01.24-ний 01:07 цагийн үед) шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргад зөвлөцгөөе! нэртэй онлайн хэлэлцүүлэг хийхээр болсон тухайгаа мэдэгджээ.
Тэрээр энэ тухайгаа "Дүнжингаравын дэргэд болсон аюултай осолд өртсөн иргэдэд эмэгнэл илэрхийлье!
Энэ аюултай осол Улаанбаатарчуудад юуг анхааруулж байгаа тухай “Хотын даргад зөвлөцгөөе!” лайв хэлэцүүлгийг өнөө 20 цагаас явуулна! Жиргээчид өргөнөөр оролцоорой!" гэжээ.