1072 хувьцааны ногдол ашгийн татварын өмнөх дүн болох 116 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ.
Насанд хүрэгчдийн ногдол ашгийн мөнгө Е-Баримтын дансаар орох бол хүүхдүүдийн мөнгө хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжин орно.
Мөн 2023 оны ногдол ашгийн 286 мянган төгрөгийг ирэх гуравдугаар сард өгөхөөр болсон байна