Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар дугаарыг тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийн хэрэгжилт өнөөдрөөр дуусаж байгаа билээ. Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд олон нийтээс санал авч, гарсан үр дүнг НЗДТГ-аас мэдээлж байна.

Сүүлийн гурван өдөр иргэдээс санал асуулга авахад 55 хувь нь үргэлжлүүлэхгүй, 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжинэ хэмээн саналаа өгчээ. Тиймээс ажлын нэг өдөрт дугаар нь гардаггүй хуучин хязгаарлалтаа маргаашаас эхлэн мөрдөхөөр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:
Өмнөх хугацаанд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар түр хязгаарлахаас өөр аргагүй байлаа. Энэ хооронд 250 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсолт болчихгүй нөхцөл бүрдэж байв.

Харин маргаашаас эхлэн түгжрэл нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурах магадлал үүсэж байна. Тиймээс иргэд ажил төрлөө зохицуулж гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Нийтийн тээвэр ч үүнийгээ дагаад хүнд байдалд орох төлөвтэй байна. Мэдээж Улаанбаатар хотын цаашдын урт хугацааны шийдлүүд байгаа ч ойрын хугацаанд асуудлууд байна. Нийслэлд байгаа 700 мянган автомашины 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход түгжрэл үүсэж байна

БНСУ-ын визний материал шалгах хугацааг сунгалаа
БНСУ-ын визний материал шалгах хугацааг сунгалаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ