Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын автомашин Nissan Patrol маркын автомашинтай мөргөлдсөн осол гарсан.
Энэхүү хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Nissan Patrol маркын машины жолооч Э.Мөнхнаран нь БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын даргын албан тушаал хашдаг бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Хуулийн байгууллага түүний гэм буруутай эсэхийг тогтоож, эцэслэсний дараа түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэх шийдвэр гаргах ажээ.