"Тавантолгой түлш" ХК-ийн даваа гарагийн шуурхай хурлаар дараах ажлуудыг үүрэг болгов.
- Бүтээгдэхүүн туршилтын шугам ашиглалтад орж байгаатай холбогдуулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
- Үйлдвэрээс гарч байгаа үнсийг цаашид хэрхэн ашиглах, ямар бүтээгдэхүүн хийж болох судлагааг хийхийг үүрэг болгов
- Үүргээ биелүүлээгүй, ажлаа хийж чадахгүй компаниудыг хар жагсаалтад оруулж хууль хяналтын байгууллагад өгөхийг Хуулийн хэлтэст үүрэг болгов
- Хоёрдугаар сарын 7-оос шинэ бүтэц хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Захиргаа, удирдлагын газарт үүрэг болгов