УИХ-ын гишүүн асан “Б“-г хулгайлсан этгээдүүдийг шүүх хурал болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын гишүүн асан “Б“-г хулгайлсан этгээдүүдийг шүүх хурал болно

Өнгөрсөн 2023 оны наймдугаар сард "Сэлэнгийн" гэх У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн байранд нь нэвтэрч, улмаар өөрийг нь Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон. Ингэхдээ тэд 98.5 сая төгрөг хохирогчоос дээрэмдсэн байдаг.

Цагдаагийн байгууллагаас уг бүлэг этгээдүүдэд хүн хулгайлах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн. Тэгвэл хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

ЦАГ АГААР | Шинийн хоёрноос цаг агаар муудна
ЦАГ АГААР | Шинийн хоёрноос цаг агаар муудна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ