Zarig.m сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг хорих газраас өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээжээ. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.
Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, Unurtsetseg Naran сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно" хэмээсэн байна.