Гал түймрийн хохирлын хэмжээг тогтоогоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Гал түймрийн хохирлын хэмжээг тогтоогоогүй байна

Өчигдөр /2024.02.14/ 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан. Онцгойгийн алба хаагчид галыг таван цаг ажиллаж бүрэн унтраасан. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эсэхийг тодруулахад:

"Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 16:04 цагт ирсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Галын дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан.

Гал түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраасан.

Хохирлын хэмжээ, галын шалтгааны дүгнэлт гараагүй. Худалдааны төвд байсан их хэмжээний бараа, бүтээгдэхүүн шатсан. Одоогоор хэдэн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна" гэх тайлбар өгчээ.

Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгджээ
Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ