БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "МАЛЧДАД ТУСЛАХ АЯН"-ыг салбарын хэмжээнд өрнүүлж байна. Харьяа газрууд хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл, шатахууны зардал болон албан хаагчид НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлах аян нэгдэж эхэллээ. Өнөөдөр Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ЗДТГ-тай хамтран 100 боодол өвс, тэжээлийг хаваржилт хүндэрсэн айл өрхүүдэд хүргэж өгөв.