Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /2024.02.21/ хэд хэдэн байршилд хязгаарлалт хийж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Одоогоор Шархад, 3,4 хороолол, Алтай хотхон болон Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим байршилд цахилгааны хязгаарлалт хийжээ.
Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс УБЦТС ТӨХК-иас мэдэгдлээ.