Гудамж талбайд ил задгай хог хаясан этгээдийг 10.000 төгрөгөөр торгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Гудамж талбайд ил задгай хог хаясан этгээдийг 10.000 төгрөгөөр торгожээ

Олон нийтийн сүлжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаяж буй иргэний бичлэг цацагдсан.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авчээ.

Тус хуулийн 5.1-т: Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу 10.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулжээ.

С.Амарсайхан “Малчны зээлийг тэглэх боломжгүй“ гэв
С.Амарсайхан “Малчны зээлийг тэглэх боломжгүй“ гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ