СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр /2024.02.26/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр мөн цас орж цасан шуургатай байна.

Харин маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, нөгөөдөр 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 27-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39-44, өдөртөө -29-34 градус хүрч хүйтэрнэ. Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай.

May be an image of 1 person and text

Гал түймрийн улмаас хоёр сартай нярай угаартжээ
Гал түймрийн улмаас хоёр сартай нярай угаартжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ