Хан-Уул дүүрэгт эхнэрээ хөнөөгөөд нохойд өгсөн ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, 47 настай Б хэмээх эрэгтэй нь эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн хэрэг энэ сард гарсан байна. Хохирогч эмэгтэй сураггүй алга болоод байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус хэргийг өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 21-ний өдөр илрүүлжээ. Өдгөө тус хэргийг хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг үйлдсэн этгээд нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй нэгэн аж. Түүний гэрээс хуулийн байгууллагын алба хаагчид энэ төрлийн бодис илрүүлсэн тухай эх сурвалж мэдээлжээ.