Айлын хөргөгч шатаж, утаажилтын бүсээс 17 хүнийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Айлын хөргөгч шатаж, утаажилтын бүсээс 17 хүнийг аварчээ

Дундговь аймаг, Сайнцагаан суманд айлын хөрөгч шатсанаас үүдэн 17 хүнийг угаартахаас аварчээ.

Тодруулбал, тус сумын долдугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 04:14 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:18 цагт очсон байна.

Ингэхэд, иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраажээ. Улмаар утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргасан.

Эхнэрийнхээ цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээллийг НОТЛОХ БОЛОМЖГҮЙ гэв
Эхнэрийнхээ цогцсыг нохойд хаяж өгсөн гэх мэдээллийг НОТЛОХ БОЛОМЖГҮЙ гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ