Х.Нямбаатар: Хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Х.Нямбаатар: Хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байна. Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурван жил ба түүнээс дээш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна. Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулах гэнэ.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатарт утааны дөрвөн эх үүсвэр бий. Нэгд, дулааны цахилгаан станц, хоёрт, 700 мянган автомашины утаа, гуравт, 196 мянга орчим гэр хорооллын айл өрх, 200 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа уурын зуухууд агаарын бохирдол үүсгэж байна. Хамгийн хортой нь автомашины утаа. Бид энэ бүгдийг дүгнэж, автомашины импортын худалдаа эрхлэгчдийг хэдэн сарын хэднээс 730 мянга гэдэг тоо чинь тулна.

Үүнээс хойш машин импортолж оруулж ирэх нь таны эрх. Хөдөө орон нутгийнханд машин худалдаж авах нь чөлөөтэй.

Хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно. Та шинэ машин худалдаж авч байгаа тохиолдолд хуучин машиныг актлуулж, дугаарыг нь авах юм уу, хэн нэг хүний машиныг худалдан авч, хөдөө орон нутаг руу зарж авна гэсэн юм.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 85.9 хувиар их мал хоргоджээ
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 85.9 хувиар их мал хоргоджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ