Эрх баригч намын байранд дэлбэрэлт болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эрх баригч намын байранд дэлбэрэлт болжээ

Украины Херсон мужийн Нова Каховкад Мягмар гаригт дэлбэрэлт болжээ. Тодруулбал, эрх баригч Нэгдсэн Орос намын байранд өглөөгүүр дэлбэрэлт болсныг Украины Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээллээ. Намын байр нь сонгуулийн санал хураах байрнаас холгүй оршдог аж.

Энэхүү дэлбэрэлт нь эзлэн түрэмгийлэгчдэд хандсан эсэргүүцэгчдийн хөдөлгөөний нэг хэлбэр гэж үзэж байна. Тэд эзлэгдсэн бүс нутаг дахь сонгуулийн үйл явцыг эсэргүүцэж байна. Гэтэл Оросууд өөрсдийг нь эсэргүүцэж буй хүчин байгааг нуухыг оролдож, намын байр нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн гэх мэдээллийг өгчээ. Украины Үндэсний эсэргүүцлийн төв Оросын мэдэгдлийг үгүйсгэж байна.

Мөн "Сонгууль" гэх нэрээр халхалсан Кремлийн суртал ухуулгын шоунд оролцохгүй байхыг Украины Үндэсний эсэргүүцлийн төвөөс уриалжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлснээс хойш Херсон мужийн зарим хэсэгт жижиг хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөнүүд ажиглагдах болсон аж. Тухайлбал, сонгуулийг алгасахыг уриалсан зурагт хуудсуудыг иргэдэд тарааж байна.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гуравдугаар сарын 17-нд болно. Сонгуулийн санал хураалт Украины эзлэгдсэн бүс нутгуудад ч явагдана гэдгийг Оросын Сонгуулийн төв хороо мэдэгдсэн билээ.

Б.Баярмаагийн хууль бусаар олсон хөрөнгийг хураана гэв
Б.Баярмаагийн хууль бусаар олсон хөрөнгийг хураана гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ