Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү, Хөдөө аж ахуйн биржийн албаны дарга М.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.
Тэрээр: Улсын хэмжээнд 65 мянган километр замын цасыг цэвэрлэж, хөдөлгөөн үйлдэхэд саадгүй болгожээ. Иргэд, ААН байгууллагууд сайн дурын хандивын аяныг эхлүүлсэн байна. Хандивын хөрөнгийг УОК-д хүлээлгэж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, ААН, ТББ, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, мөн 5 иргэн, 37 ААН байгууллагаас 773 сая төгрөгийн бараа материалын хандив цуглаад байна гэлээ.