3 жилийн ял сонссон Т.Аюурсайханыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

3 жилийн ял сонссон Т.Аюурсайханыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр /2024.03.11/ хуралдаж, УИХ-ын сонгуулийн Нийслэлийн МАН-ын хорооны штабын даргаар Д.Сумъяабазарыг, Ерөнхий менежерээр Х.Нямбаатарыг сонгосон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хурлаар мөн УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлсөн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нь "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр өдгөө Хорих 461 дүгээр ангид хорих ялаа эдэлж байгаа.

Тэрбээр анх нүүрсний хэрэгт холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Мөн түүнийг уг хэрэгт холбогдсон учир Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаас чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байдаг. Тэгвэл өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг тэргүүлэгчээр сонгосон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дээврийн мөс унаж автомашины цонх хагалжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дээврийн мөс унаж автомашины цонх хагалжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ