Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор
- Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг,
- Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1 болгоно.
Оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгоно. Зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.
Жолооч та бүхэн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.