Дуучин Morningstar-т холбогдох шүүх хурал МАРГААШ болно
 
Ангилал
Урлаг
Огноо
Унших
2 минут 25 секунд

Дуучин Morningstar-т холбогдох шүүх хурал МАРГААШ болно

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2022 оны есдүгээр сарын 3-ны өдөр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй бүлэг этгээдийг саатуулсан.

Тэдгээр иргэдийн дунд артист Morningstar буюу Б.Аззаяа нар байсан бөгөөд тэднийг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн. Дуучин Б.Аззаяа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх маргааш /2024.03.14/ хэлэлцэхээр товложээ. Хар тамхины хэргээр хорих ял сонсоод буй Б.Аззаяа нь анхан шатны шүүх хурал дээр "Энэ хэрэгт холбогдоод 1 жил, 4 сар гаруй хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд маш их сэтгэлийн дарамттай, түгшиж, гэмшиж цаг хугацааг өнгөрүүлсэн. Би “Morningstar” нэрээр амьд хөгжмийн хамтлагтаа уран бүтээл туурвидаг хамтлагийнхаа дуучин үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиглэлээр гэмт хэрэгт холбогдож байгаа залуучуудад өөрийн мессежийг хүргэмээр байна. Урьдчилан таслан сэргийлэх арга хэмжээнд гар бие оролцмоор байна. Би одоо 21 настай энэ хавар сургуулиа төгсөнө, надад ганцхан боломж олгооч шүүгчээ” хэмээн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж байсан аж. Харин шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулжээ. Гэсэн ч тэрбээр уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус гомдлыг маргааш хэлэлцэхээр болсон байгаа юм.

Дарь-Эх орчмын усыг соруулж, аюулгүй болгожээ
Дарь-Эх орчмын усыг соруулж, аюулгүй болгожээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!