Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна

Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна. Иймээс хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө “Нэг хот, нэг гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд иргэд, албан байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлэсэн.

Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.

May be an image of 1 person and text

May be an image of 2 people, lighting and text

May be an image of 2 people, street, road and text

“Скай Ресорт“ цанын баазаар үйлчлүүлж байгаад гэмтэл авсан иргэн ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
“Скай Ресорт“ цанын баазаар үйлчлүүлж байгаад гэмтэл авсан иргэн ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ