З.Энхболд: Өс хонзонгийн сэдэлтэйгээр надад ял оноож байна!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

З.Энхболд: Өс хонзонгийн сэдэлтэйгээр надад ял оноож байна!

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Би гэм буруугүй. Б.Энх-Амгалангийн хаа байсан 2019 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаалыг намайг “хатгасан” гэж яллаж байгаа юм байна. Би давж заалдана. Би шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байна. Ер нь бол “Эрдэнэс таван толгой” ХК-ийг Монголын ард түмэнд авч үлдээсний хариуг бүлэглэл надаас авч байна. Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өш хонзон авч надад ял оноож байгаа юм.

Гол зорилго нь намайг 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд улстөрд ажиллаж болохгүй гэдэг 5 жилийн ял өгч байна. Яаж зүгээр байх вэ гээд нэмээд 40 сая төгрөгөөр торголоо. Шат шатны шүүхээс үнэн, зөвөө олно.

Ер нь бол 2022 оны 12 дугаар сард “Нүүрсний” гэх хэргийг зарлаад, намайг хоёр сар шалгасан ч нотолж чадахгүй хаасан. Гэтэл “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Б.Энх-Амгалан сайд 2019 онд хоёр тушаал гаргахад нь намайг хатгасан гэж байна. Би Б.Энх-Амгалан сайдыг “хатгах нь” бүү хэл танихгүй, сая л шүүх хурал дээр харлаа” гэв.

Шар усны үер, халиа тошингийн болзошгүй эрсдэлд 11 тэрбум төгрөг төсөвлөжээ
Шар усны үер, халиа тошингийн болзошгүй эрсдэлд 11 тэрбум төгрөг төсөвлөжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ