Дэлхийн хамгийн алдартай сошиал инфлюенсерүүдийн нэг, холимог тулаанч, кокбоксын дэлхийн аварга асан Эндрю Тейт дахин хүчин, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хэргээр баривчлагджээ.
Тэрээр өөрийн дүү Тристан Тейтийн хамтаар хоёр жилийн өмнө буюу 2022 онд удаа дараагийн хүчингийн хэрэг, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хэргээр Румыны хууль, хяналтын байгууллага баривчилсан.
Ах, дүү Тейт болон тэдний өмгөөлөгч прокуророос буруутгасан хэргийг няцааж байсан ч ийн дахин баривчлагдсан байна. Прокуророос Эндрю Тейт, Тристан Теат нарыг дөрвөн зүйл ангид буруутган яллагдагчаар татжээ.