Бэлгийн замын халдварт өвчний 43.1 хувийг ТЭМБҮҮ эзэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Бэлгийн замын халдварт өвчний 43.1 хувийг ТЭМБҮҮ эзэлж байна

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 890 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 29.3 хувийг эзэлж байна.

Энэ онд бүртгэгдсэн халдварт өвчний 890 тохиолдлоос 43.1 хувийг нь тэмбүү, 36.2 хувийг нь заг хүйтэн, 20.7 хувийг нь трихомониаз өвчин тус тус эзэлж байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нь 186 тохиолдлоор буурсан үзүүлэлт байна. Гэсэн хэдий ч халдварт өвчний өвчлөл өндөр байна. Улсын дундаж үзүүлэлтээс харахад тэмбүүгийн халдвар нь Төв, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймагт болон Улаанбаатар хотод голчлон бүртгэгдэж байна. Харин БЗДХ-аар 20-29 насныхан түлхүү өвчиж байгаа бол эрэгтэй хүн илүү өртөж байна. 2023 онд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн 31 тохиолдол бүртгэгдсэн.

Монгол Улсад 1992-2023 оны хугацаанд ХДХВ/ДОХ-ын тохиолдол 369 хүн өвчилж, үүнээс харамсалтай тохиолдлоор 63 хүн нас бараад байна.

УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулганы нээлт болж байна
УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулганы нээлт болж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ