Ахуйн архидалтын үеэр 1 ой 4 сартай хүүхэд нь ОСГОСОН хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Ахуйн архидалтын үеэр 1 ой 4 сартай хүүхэд нь ОСГОСОН хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024.03.16-ны өдрийн 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь ЗАРААД ИДЧИХСЭН гэв
Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь ЗАРААД ИДЧИХСЭН гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ