Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг ТУРК улсаас баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг ТУРК улсаас баривчилжээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.

МАН албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр ДЭВШҮҮЛЭХГҮЙ гэв
МАН албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр ДЭВШҮҮЛЭХГҮЙ гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ