Есөн байршилд хур хогийн цэг үүсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Есөн байршилд хур хогийн цэг үүсжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобус хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 10 байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна. Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал,

  • Төвлөрсөн хогийн цэгүүдийг түшиглэн хог ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах,
  • Дүүргүүдийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх,
  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • Хот, нийтийн аж ахуйн чиг дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан дүүргүүд сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлэх,
  • Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцжээ
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ