Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Тус гал түймэрт иргэн М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т /29 настай, эрэгтэй/ нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд д тус тус шилжүүлж өгсөн.