Эрдэнэс Тавантолгойн ноогдол ашгийг ирэх сард олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Эрдэнэс Тавантолгойн ноогдол ашгийг ирэх сард олгоно

УИХ-ын тогтоол гарч, ЭТТ-н хувьцаа эзэмшигч иргэдийн тоо 2.5 саяас 3.4 сая болж өссөн. Ингэснээр манай улсын бүх хүн тус компанийн хувьцааг эзэмшиж байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэдийн данс руу Цагаан сараас өмнө шилжүүлсэн. Иргэд тус компанийн хэчнээн ширхэг хувьцаа эзэмшдэгээс хамаарч өөр өөр дүн бүхий ногдол ашиг авсан юм.

Тэгвэл 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгож эхэлнэ гэж ЭТТ ХК мэдээлэв. Учир нь ҮАГ тус компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг хянан баталгаажуулна. Энэ ажил энэ сард дуусаж, ЭТТ-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг тараах шийддвэрийг гаргах ёстой.

Энэ удаад нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигчид 285 152 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар төлөвлөжээ.

Ташрамд дурдахад ЭТТ ХК-ийн 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосон. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэдэд 96 мянган төгрөг (татварын өмнөх) олгосон. Харин өнгөрсөн сард ногдол ашиг тараахдаа нэгж хувьцаанд ногдох ашгийг 108.7 төгрөгөөр тогтоожээ.

Он

Нэгж хувьцааны ногдол ашиг

1072 хувьцаатай иргэний ногдол ашиг (татварын өмнөх)

1

2019

90 төгрөг

96 000 төгрөг

2

2020

Ногдол ашиг тараагаагүй.

3

2021

Ногдол ашиг тараагаагүй.

4

2022

108.7 төгрөг

5

2023

266 төгрөг

285 152 төгрөг

Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ