Японд стрептококк бактерийн гаралтай хүнд халдвар тархаж эхэлжээ
 
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 22 секунд

Японд стрептококк бактерийн гаралтай хүнд халдвар тархаж эхэлжээ

Японд стрептококк бактерийн гаралтай хүнд хэлбэрийн халдвар тархаж байна. 2024 оны эхний хоёр сард стрептококкийн хам шинжийн 378 тохиолдол бүртгэгджээ.

“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, аминд аюултай А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн халдвар хэрхэн үүссэн тухай шинжээчид тодорхой хэлж чадахгүй байна. Кавасакигийн анагаах ухааны их сургуулийн профессор Такаши Накано халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Стрептококкийн шокийн шинж тэмдэг нь, өндөр халуурах, бие зарайх, хоолой, өвдөх булчин шархирч өвдөх, дотор муухайрах,бөөлжих зэргээр илэрдэг байна. Стрептококк бактерийг махчин бактери гэдэг байна. Учир нь тус бактери эсийг үхүүлж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг огцом сааруулдаг ажээ. Хэдийгээр өндөр настнуудыг эмзэг бүлэгт хамруулдаг ч Японд 50 хүртэлх насны хүмүүсийн дунд эрчимтэй тархаж, 21 нас баралт бүртгэгдсэн тухай “Асахи Шинбүн” сонинд онцолжээ. Стрептококкийн халдвар агаар, дуслын замаар болон биеийн контакт үүсэхэд халдварладаг. Мөн шархаар дамждаг. Чихрийн шижинтэй хүмүүс эрсдэлийн бүлэгт багтдаг байна.

Э.Төгсцогтыг мансуурсан хэмээн үзэж БАРИВЧЛАХ шийтгэл ноогдуулжээ
Э.Төгсцогтыг мансуурсан хэмээн үзэж БАРИВЧЛАХ шийтгэл ноогдуулжээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!