"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, энэ сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байдаг.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр дээрх хэргийг шийтгэх тогтоолоо танилцуулахаар болсон. Уг шийдвэрийг 15 цагаас нээлттэй танилцуулах юм.