СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Маргаашнаас цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Маргаашнаас цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Маргааш буюу III/26-аас 27-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчимд цасан болон шороон шуурга шуурна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Иймд хол ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, шатахууны нөөц, дулаан хувцсаа авч явах, цасан суух, төөрөх, осгохоос сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн ялгаатай иргэдийг тээвэрлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

11 сартай хүүхдээ бусдын машинд санаатай үлдээсэн хэрэг гарчээ
11 сартай хүүхдээ бусдын машинд санаатай үлдээсэн хэрэг гарчээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!