Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Тохиромжтой хурдыг сонгох
  • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

May be an image of ski slope

ЦЕГ I Их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна
ЦЕГ I Их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!