Гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэн, Хөшигийн хөндийн замыг нээлээ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэн, Хөшигийн хөндийн замыг нээлээ

Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү чиглэсэн авто замд 17 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр болсон юм. Ослын улмаас олон хүн бэртэж гэмтсэн байна. Одоогоор хэдэн хүн бэртсэн бэ гэдэг мэдээлэл тодорхой бус. Тээврийн цагдаагийн газрынхан осол гарсан газарт ажиллаж, үзлэг шалгалт хийсэн байна.

Энэ талаар албаны хүн “Өнөөдөр 08.20 цагт дуудлага мэдээлэл ирсэн. Чингис хаан нисэх онгоцны буудал явах замд маш олон машин мөргөлдсөн гэдэг мэдээлэл ирсэн. Нийт 17 тээврийн хэрэгсэл осолд холбогдсон. Зорчих хэсгийг чөлөөлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж, цас орж, шуурч байна. Хурдаа тохируулж явах шаардлагатай.

Яаралтай 103 -аар маш олон иргэн явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Хэчнээн иргэн гэмтсэн бэ гэдэг мэдээллийг эргэн авч чадаагүй байна. Хэргийн газарт үзлэг хийх зорилгоор тууш замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Үзлэг дууссан тул хөдөлгөөнийг нээлээ. Цасан шуурга зөвхөн Хөшигийн хөндийд болоогүй Төв аймгийн хэд хэдэн сумд, Булган, Дархан-Уул, Орхон зэрэг аймагт ч болж байна. Онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг хүсье” гэлээ.

Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!