Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас “Өлзий“ төв хүртэлх замыг шинэчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 35 секунд

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас “Өлзий“ төв хүртэлх замыг шинэчилжээ

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас "Өлзий" төвийн уулзвар хүртэлх замын асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээг хийж дуусжээ.

Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хаагаад байсан юм. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэжээ.

Зам засварын ажлыг "Заабар" компани хийсэн байна.​

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг даваа гарагаас эхлүүлнэ
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг даваа гарагаас эхлүүлнэ
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.