Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байгаа этгээд ч байна. Энэ бол шударга бус зүйл. Түрээс гэж маш бага төлбөр төлж, нийслэлийн өмчийг ашиглаж болохгүй. Тиймээс нийслэл өөрийн өмчөө чөлөөлж авах эсвэл зах зээлийн үнээр түрээс төлөхийг шаардана.