Д.Сарангэрэл “Би ковидгүй Монголыг хүлээлгэж өгсөн“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Д.Сарангэрэл “Би ковидгүй Монголыг хүлээлгэж өгсөн“ гэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.02/ хуралдаанаар Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн сайдаар ажиллаад, иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэхээр элдэв юманд орооцолддог. Би гурван жил гүтгүүлсэн. С.Чинзориг сайд гурван сар гүтгүүллээ, гайгүй шүү дээ. Гэхдээ угаасаа гүтгүүлнэ.

Би ковидгүй Монголыг дараагийн сайдад хүлээлгэж өгсөн. Миний үед ковидын төсөв гэж байгаагүй. Хэрэв ковидын төсөвтэй холбоотой асуудал ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос асуух хэрэгтэй. Гэтэл улс төржөөд надаас асуудаг. Хээрийн эмнэлэг нь ОБЕГ-ынх. Д.Сарангэрэл сайдын үед Эрүүл Мэндийн Яаманд ковидын төсөв гэж байгаагүй. Хээрийн эмнэлэг манай яаманд харьяалалгүй, ОБЕГ-ынх гэж хэн ч дуугарахгүй байгаа юм.

Үүнийг С.Чинзориг сайд холбогдох хүмүүсээр нь яриулах хэрэгтэй" хэмээн ярилаа.

Ногоон автобусны худалдан авалтыг шалгах ажлын хэсэг хаалттай хуралдав
Ногоон автобусны худалдан авалтыг шалгах ажлын хэсэг хаалттай хуралдав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ