“Тавантолгой түлш“ компани ур чадварыг чухалчилж байна
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Тавантолгой түлш“ компани ур чадварыг чухалчилж байна

"Тавантолгой түлш" компанийн гагнуурчид, засварчид, цахилгаанчдын дунд зохион байгуулж байгаа мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээн өнөөдөр /2024.04.03/ нийслэлийн Налайх дүүргийн Политехник коллежид эхэллээ. Тэмцээний зорилго нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорьж, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тэмцээнд тус бүрдээ зургаан гишүүнтэй нийт есөн баг оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөх юм.

Тэмцээнийг,

  • Бүтээлч ажил
  • Дадлага, ур чадвар
  • Мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байна.

Компанийн хөгжилд инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Тавантолгой түлш компани техник, технологио сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч байна.

“Уран тулга” тэмцээнийг цаашид уламжлал болгож жил бүр зохион байгуулна.

434945271_739205581691737_8794850732984902991_n

434944068_739205898358372_8458745796594676245_n

435005055_739205435025085_8474320177000675144_n

434930814_739205421691753_7984367766417993409_n (1)

434945271_739205581691737_8794850732984902991_n

434944068_739205898358372_8458745796594676245_n

435005055_739205435025085_8474320177000675144_n

434930814_739205421691753_7984367766417993409_n (1)

Японы Окинавад цүнамигийн түгшүүр зарлалаа
Японы Окинавад цүнамигийн түгшүүр зарлалаа
 
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!