Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүчингийн гэмт хэргийн сэжигтэнг СААТУУЛЖЭЭ
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүчингийн гэмт хэргийн сэжигтэнг СААТУУЛЖЭЭ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Шведийн Хаант Улсын Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

“Тавантолгой түлш“ компани ур чадварыг чухалчилж байна
“Тавантолгой түлш“ компани ур чадварыг чухалчилж байна
 
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Б.Булганыг хамгаалалтад авсан гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!